m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:42
47
Г.Попович гурав дахь удаагаа шилдэг боллоо

NBA-гийн 2013-2014 оны улирлын шилдэг дасгалжуулагчаар “Сан-Антонио Спэрз” багийн Грегг Попович 382 оноогоор тодорлоо. “Сан Антонио Спэрс” энэ улиралд 62 ялалт байгуулж гайхалтай амжилт үзүүлсэн билээ.  Энэ улиралд тэд 19 тоглолтод дараалан ялалт байгуулж, багийнхаа түүхэн амжилтыг эвдсэн бөгөөд Г.Поповичийг шилдэгээр шалгарахад болоход нөлөөлжээ. Өдгөө 65 настай тэрбээр Рэд Ауэрбахын нэрэмжит шагналыг гурав дахиа хүртсэнээр алдарт Пэт Райли, Дон Нильсонтой эн зэрэгцэв. Санал асуулгад “Финикс Санс”-ын Жефф Хорнасек, "Чикаго Буллз”-ын Том Тибода, “Шарлотт Бобкетс”-ийн Стив Клиффорд, “Торонто Рэпторз”-ын Дуайн Касей нар удаалсан байна.