m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:56
63
Манай жүдочид Сан Паулуд бахдам амжилт үзүүлэв

“Рио де Жанейро-2016” паралимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн Гранпри тэмцээн энэ сарын 18-20-нд Бразилийн Сан-Паулу хотод боллоо. Тэмцээнд Монголын пара жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагаар ахлуулсан баг тамирчид оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багаараа дөрөвдүгээр байрт орсон бахдам амжилт үзүүлсэн байна. Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Ууганхүү алт, 66 кг-А.Мөнхбат мөнгө, 60 кг-д З.Хосбаяр, 73 кг-д Э.Даваадагва, -100 кг-д Д.Ганбат, эмэгтэйчүүдийн 52 кг-д П.Болортуяа нар тус бүр хүрэл медаль хүртжээ. Манай пара жүдочид Бразилд гурван хоногийн хамтарсан бэлтгэлд оролцоод эх орондоо ирнэ.