m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:57
242
Улаан өнгөний онцлог

Улаан хивс

XVI  зуунд бүтээгдсэн Туркийн гар хийцийн улаан хивс Вашингтон хотын “Textile” музейд байдаг. Тухайн үед улаан өнгө эрх мэдэл болон зэрэг дэвийг илэрхийлдэг байжээ. Энэхүү хивсний хийц одоо ч үнэ цэнэтэйд тооцогдсон хэвээрээ. Хэзээ ч үл хуучрах тансаг улаан өнгөтэй энэ хивс өдгөө дэлхий дээрх хамгийн үнэтэй хивснүүдийн нэг билээ.

Улаан хумс

Дизайнер Christian Lacorix богино засалттай хумсыг час улаан хумсны лакаар будахад ямар гайхалтай зохидог болохыг харуулсан билээ. Үүний дараагаар яг энэ маягаар хумсаа зассан одод папарацийнхны дуранд өртөх болсон. Харин одоо Лэйди гага, Рианна нар жижигхэн хумсаа улаанаар будаж байна.

Улаан дарс

Улаан дарс эрүүл мэндэд тустай. Тэр дундаа түрүү булчирхайн хавдраас урьдчилан сэргийлэхэд гол нөлөөтэй гэнэ. Үүнийг батлах гэж Алабамагийн их сургуулийнхан хулгана дээр туршилт хийжээ. Түрүү булчирхайн хавдартай хүн ч улаан дарс тогтмол уухад өвчний явц удааширдаг байна. Улаан дарсыг хэзээ уух нь чухал биш. Зүгээр л хэмжээг нь тохируулах л шаардлагатай. Түүнээс гадна бөөрөлзгөнө, газрын самар, усан үзмийг улаан дарстай хамт хэрэглэвэл бүр ч догь гэнэ.

Улаан лооль

Улаан  лоолийн ач тусыг түүнд агуулагдах амин дэмүүдээр нь хэмждэг. Улаан лооль нь зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэлийг багасгаж, судас нарийсах магадлалыг бууруулдаг. Түүхий лооль хамгийн шилдэг нь гэдгийг мартав аа.