m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 10:07
52
Авлигаас урьдчилан сэргийлэх арга зам сэдэвт онлайн зөвлөгөөн боллоо

 Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан  хамтран 21 аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, харъяа хэлтэс агентлагуудын удирдлагуудыг хамруулсан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад Засаг даргын Тамгын газар, хэлтэс агентлагуудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд зэрэг 30 гаруй эрх бүхий албан тушаалтан оролцсон юм.

Хэлэлцүүлгээр Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, төрийн байгууллагуудаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагаа, сайн засаглал, дотоод хяналт, Нийтийн албан тушаалтны дунд нийтлэг байгаа зөрчил, цаашид анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр сургалт явуулсан байна.