m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.23 01:24
46
Тевесийг ахиад л шигшээд дуудсангүй

“World Cup 2014”-ийн дэд аварга Аргентиний шигшээ багийн дасгалжуулагч Херардо Мартино Бразил, Хонконгийн багуудтай хийх нөхөрсөг тоглолтын бүрэлдэхүүнээ зарлалаа. Тэрбээр энэ удаа “Вильярреал”-ын Мусаккьо, “Сандерлэнд”-ийн Вержини, “Ювентус”-ын Перейра, “Бенфика”-гийн Гайтан, “ПСЖ”-гийн Пасторе нарыг дуудсан байна. Харин “Юве”-гийн төлөө тогтмол гоолдож байгаа Тевес, энэ жилээс Оросын “Зенит”-д тоглох болсон Гарай нарыг дуудсангүй.

Хаалгач: Ромеро (Сампдори, Итали), Гусман (Тигрес, Мексик)

Хамгаалагч: Мусаккьо (Вильярреал, Испани), Сабалета (Манчестер Сити, Англи), Рохо (Манчестер Юнайтед, Англи), Вержини (Сандерлэнд, Англи), Ф.Фернандес (Суонси, Англи)

Хагас хамгаалагч: Машерано (Барселона, Испани), Биглиа (Лацио, Итали), Демикелис (Манчестер Сити, Англи), Ди Мария (Манчестер Юнайтед, Англи), Ламела (Тоттенхэм, Англи), Р.Перейра (Ювентус, Итали), Э.Перес, Гайтан (хоёул «Бенфика», Португал)

Довтлогч: Месси (Барселона, Испани), Игуаин (Наполи, Итали), Пасторе (ПСЖ, Франц), Агуэро (Манчестер Сити, Англи)