m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 10:20
49
Найрсаг Улаанбаатар хот 2030 онд таван сая жуулчин хүлээн авна

Улаанбаатар хот 2030 онд таван сая жуулчин хүлээн авч улсын төсөвт таван тэрбум ам.доллар оруулах боломжтой бүс нутгийн бизнес, аялал жуулчлалын хот болно хэмээн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр болсон "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн үеэр хэлсэн юм. Энэ нь нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хийгдэхээр төлөвлөгдсөн зорилт юм байна. Тус зорилтын хүрээнд захирагчийн албанаас “Найрсаг улаанбаатар” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Нийслэлийн хүн амын цөөнгүй хувийг ажилгүйчүүд эзэлж байгаа бөгөөд 31 хувь нь ядуу, 25.5 хувь нь ядуугаас доод түвшнийхэн байгаа аж.Харин жилээс жилд ирэх жуулчны тоог нэмснээр өрхийн дундаж орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой хэмээн нийслэлийн Аялал жуучлалын газрын дарга Э.Баттулга дурьдав.

Учир нь Монголд аялаж буй америк жуулчин өдөрт 190 ам.долларыг зарцуулдаг бөгөөд 10 хоног саатлаа гэхэд гурван сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийслэлд хийх юм. Тиймээс Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Найрсаг улаанбаатар” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, нийслэл хот нь 2030 он гэхэд гадаадын жуулчдад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол туургатны соёлын аялал жуулчлалын болон бүс нутгийн бизнес жуулчлалын төв болох зорилтуудыг тавьжээ.

“Найрсаг улаанбаатар” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, нийслэл хот нь 2030 он гэхэд гадаадын жуулчдад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол туургатны соёлын аялал жуулчлалын болон бүс нутгийн бизнес жуулчлалын төв болох зорилтуудыг тавьжээ.

Сүүлийн жилүүдэд аялал жуучлалын томоохон тайланд манай улсыг жуулчдыг найрсаг бус хүлээн авдаг, хулгай, танхай их байдаг. Ялангуяа нийслэл хотод нь удаан сааталгүй хөдөө, орон нутаг руу аялах хэрэгтэй гэсэн байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ байдлыг бид одооноос бага багаар арилгаж, жуулчдыг татах болно хэмээсэн юм.  

2014 онд хэрэгжүүлэх онцлох ажлууд

-Сэтгэл татам Улаанбаатар /Жуулчдыг татах соёлын үйлчилгээ/

-Жуулчдыг татах спортын арга хэмжээ

-Өрлөг түүхт Улаанбаатар зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх юм байна

-Гандангийн дэнжийг гар урлалын төв, шашны аялал жуучлалын дагалдах үйлчилгээ, эртний эдлэлийн дэлгүүр, бэлэг дурсгалын төв бүхий соёлын аялал жуучлалын төв болгож хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ

-Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын орчны бүс нийслэлийн Налайх дүүргийн VI хороог нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуучлалын жишиг суурин болгон хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ