m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 10:21
47
Баянхонгор аймагт гурван аймгийн уран бүтээлчид чуулж байна

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын санаачлан Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын уран бүтээлчид “Чандмань цэнхэр аялгуу” уран бүтээлийн нэгдсэн тоглолт хийх гэж байна.

Гурван аймгийн 100 гаруй уран бүтээлчид Хонгор нутгийн тайзнаа нэгэн доор чуулах уг уулзалт албан ёсоор нээлтээ хийлээ. Аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн уулзалтыг нээж хэлэхдээ манай гурван аймаг бол бурханы шашины гурван зул, Өндөр гэгээн, Заяын гэгээн, Ламын гэгээний нутаг тул бид нэг нутаг усныхан, бидний хамтын ажиллагаа цаашид олон салбарт өргөжин тэлэх эхлэл үүгээр тавигдах учиртай хэмээн онцолсон байна.

Тус аймгийн ХДТ-ын дарга С.Энхболд, хөрш аймгийн хамт олонтой уран бүтээлээр нэгдэх гэж ирсэнийг тэмдэглээд Тоглолт 2014 оны  дөрөв дүгээр сарын 24-ны 19.00, 21.00 цагуудаас аймгийн ХДТеатрын тайзнаа эгшиглэнэ. Өмнөговь аймгаас урлигаар хүрэлцэн ирсэн, найруулагч Н.Цолмон тоглолтыг хөтлөн явуулна. Тоглолтод албан байгууллага, ард иргэд өргөнөөр оролцохыг уриалсан байна.