m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 10:21
67
Газраа булаалгасан иргэд хэвлэлийнхэнд хандлаа

 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачууртын Гялалзахын энгэрийн 30 гаруй өрхийн газрыг тус дүүрэг, хорооны Засаг дарга байсан хүмүүс булаасан талаар иргэд мэдээлэл хийв. Иргэдийн хэлж байгаагаар 2009 онд газар зохион байгуулах нэрийдлээр 400-гаад өрхийн газрын бичиг баримтыг хураан авсан байна. Улмаар тэдгээр иргэдийн дотроос амьдарлын түвшин доогуур, ядуусыг сонгон авч газрын бичиг баримт болон бүртгэлийн файлуудыг нь устгасан аж. Ийнхүү тус газарт хар багаасаа амьдарч ирсэн иргэд газаргүй болсон. Энэ асуудалд тус дүүргийн Засаг дарга асан Д.Батзориг, Засаг даргын орлогч Алтансүх, Газрын албаны дарга асан н.Энхманлай, тус хорооны засаг дарга асан Г.Ганболд нар холбоотой гэж иргэд хэлэв. Мөн гардан гүйцэтгэх ажиллагаанд Б.Янжинлхам, Ч.Мөнгөнтуул гэх хүмүүс орлцсон гэж хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга төв” ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг мэдэгдлээ. Иргэд энэ гомдлоо эхлээд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд гаргаж байгаа аж.  Газраа хамгаалах нь хүн төрөлхтний хувьд хүй нэгдлийн үеийнх нь зөнг сэдрээдэг юм. Өссөн төрсөн, амьдарч байгаа газараа алдахгүйн тулд хүн амиа ч өгөхөд бэлэн байдаг.

Т. Мөнх-Оргил