m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 10:23
85
Бондын мэдээллийг ил болгохыг шаардав

 

УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, эдийн засагч Д.Хосбаяр нарын зарласан хэвлэлийн хурлаар Чингис болон Самурай бондын зарцуулалт, гэрээний талаар хөндлөө.

"Чингис гэж нэрийдсэн бонд дэлхийн санхүүгийн зах зээлд гараад удаагүй байна. Энэ бондыг Монгол Улсын эдийн засгийн нөхцөл харьцангуй сайн байх үед гаргасан юм. Юу л байна мөнгө л байна гол нь чанартай зүйл хий гэж байсан үе саяхан. Одоо харин эдийн засаг хүндэрсэн үед МАН-ын зүгээс энэ мөнгийг хэнд, юунд, яаж зарцуулаад байгаагаа ил болго хэмээн шаардаж буй аж. МАН-ын засаг барьж байх үед орлого л орж байснаас өр тавьж байсан биш. Нябо хийх үүрэгтэй АН харин хамтраад цохисон" гэв. Хурал зохион байгуулагчид олон сая долларын бондын гэрээг мөн зарцуулж буй төсөл хэр өгөөжтэй байгааг олон нийтэд ил болгохыг шаардав.

Т.Мөнх-Оргил