m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 10:25
78
Хөвсгөлчүүд явган аялал хийлээ

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс харилцаа хандлагаа сайжруулах сарын аяны хүрээнд явган аялал зохион байгуулжээ. Аймгийн ЗДТГ-ын нийт алба хаагчдын хэлтэс, алба харгалзалгүйгээр 10 гишүүнтэй 7 баг болгон хувааж 14 км замыг явган тууллаа. Багууд цуваанд орж  нэр, уриагаа цуурайтуулан, дуу аялсаар замдаа гарлаа. Нисэхийн замаас салж голын эрэг даган хэсэг алхаад  түр амарч 16 тоот дасгал хийн, замын турш хөгжилдсөөр буудаллах газартаа хүрсэн юм.