m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 10:29
58
Авто замын ажилд нэг тэрбум 708.9 сая төгрөг зарцуулна

Өнгөрсөн жил Дархан-Уул аймаг арав орчим км замын засвар шинэчлэлтийн ажил болон автомашины зогсоол, авто замын тэмдэг хийх ажилд нийтдээ 2.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Харин энэ онд Замын сан болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар замын засвар, шинэчлэлт болон шинээр авто машины зогсоол байгуулах ажилд нийт нэг тэрбум 708.9 сая төгрөгийг зарцуулахаар болжээ.

Тухайлбал :

-Хээтэй хорооллын голын төв зам буюу 0,46 км асфальт бетонон хучилттай авто замын засвар шинэчлэлтийн ажлыг 169,9 төгрөгөө гүйцэтгэхээр “Пи Си Эф” ХХК шалгарч ажлаа эхлээд байна. Тус ажлыг  2014 оны дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэж,  зургаадугаар сарын 30-нд ашиглалтанд оруулах ажээ. Энэхүү замын засвар шинэчлэлтийн ажилд замын хашлага 598 у/м, автобусны зогсоол хоёрыг шинээр хийх юм.

-16 давхар орон сууцны зуун урд уулзвараас 27 дугаар байрны хойгуур  тойроод “Дархан зочид буудал”-ын урд тал хүртлэх 1 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг 559,2 сая төгрөгийн төсөвт өртөгөөр Дархан сумын 11.12 дугаар багийн нутаг дэвсгэрт гүйцэтгэнэ.

-Авто замын уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол алтны уулзварын өргөтгөлийн ажлыг 526,2 сая төгрөг

-Шарын гол суманд 0,46 км бетон хучилттай авто замыг 179,9 сая төгрөгөөр, Орхон суманд Тосгон хорооллын сайжруулсан шороон 1,2 км авто замын ажлыг 50,0 сая төгрөгөөр

-Дархан суманд Хуучин хорооллын 4,5,6 байшингын гаднах автомашины зогсоолыг 31,1 сая төгрөгөөр

-Дархан сумын 1,3 багуудад явган болон автомашины гүүрийн засвар, шинэчлэлтийн ажлыг 110,2 сая төгрөгөөр тус тус хийлгэнэ.

-“Жишиг хороолол-2” төслийн хүрээнд 3250м2 талбайтай автомашины зогсоолыг шинээр байгуулах ажлыг 124,0 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж аймгийн Худалдан авах ажиллагааны алба гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.