m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 10:49
172
Пак Гён Хэ Си Жинпинээс тусламж хүсэв

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гён Хэ өнөөдөр БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жинпинтэй утсаар ярьжээ. Тэгэхдээ тэрбээр Хойд Солонгосын одоо турших гэж буй дөрөв дэх цөмийн туршилтыг болиулах талаар ятгахад туслалцаа хүссэн байна. Хойд Солонгос мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан дөрөв дэх туршилтанд бэлэн болсноо зарласан бөгөөд өнгөрсөн сард уранаар баяжуулсан цөмийн төхөөрөмжөөр туршилт хийнэ хэмээн сүрдүүлсэн аж. Мөн Хойд Солонгосын  цөмийн туршилтын олон бүс идэвхитэй байгааг Өмнөд Солонгосчууд олж мэдсэн байна. Үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлалтай холбон тайлбарлаж байгаа юм.

Хоёр орны удирдагчид 40 минутын турш ярьсан бөгөөд Ерөнхийлөгч Пак Гён Хэгийн Хойд Солонгосын цөмийн туршилтыг болиулахаар ятгах тал дээр туслалцаа хүссэнд Си Жинпинь “Солонгосын хойг дээрх хоёр орны хурцадмал байдал, зөрчлийг намжаах сонирхол аль алинд нь байна. Өмнөд Солонгос болоод манай улсууд адилхан Хойд Солонгосын эсрэг зүгт оршдог. Гэхдээ Хоёр Солонгосын харилцааг сайжруулах, энх тайвныг тогтоох тал дээр бүх хүчээ дайчлах болно” гэдгээ хэлжээ. БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жинпинь өнгөрсөн сард Хойд Солонгосын удирдагчтай уулзахад Си Жинпиньд “Худалдааны тал дээр маш өргөн хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлээд мөн хоёр Солонгосын найрамдаж, ойлголцоход туслаарай гэж хүссэн” талаар хэлсэн байна.

Тэд мөн саяхан живсэн хөлөг онгоцны талаар ярьжээ.  Ярианы төгсгөлд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гён Хэ БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жинпиньд талархсанаа илэрхийлсэн байна. Си Жинпиний хувьд Севол хөлөг онгоц живж олон сургуулийн сурагч болоод иргэд нас барсан явдалд эмгэнэл илэрхийлж, туслахад бэлэн байгаагаа хэлжээ.

Г.Төгөлдөр