m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 00:39
91
Шинээр зургаан хүүхдийн тоглоомын талбайтай болно

Дархан-Уул аймгийн Дархан сум 1993 иргэн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр ямар төсөл хэрэгжүүлэх талаа саналаа өгсөн байна. Иргэд 11 байршилд хүүхдийн тоглоомын талбай байгуулах санал гаргасныг зураг, төсөвжүүлж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн зургаан байршилд тоглоомын талбайг байгуулахаар болжээ.  Тус тоглоомын талбайн ажлыг нийт 359.9 сая төгрөгөөр хийнэ.

Үүнд:

  1. Нэгдүгээр багийн пионерийн гуравдугаар гудамж
  2. Хоёрдугаар багийн Октябрийн зургаадугаар гудамж
  3. Гуравдугаар багийн Цантын тавдугаар гудамж
  4. Тавдугаар багийн 2-60 байрны урд
  5. Есдүгээр багийн 4.4, 4.5 дугаар байрны урд
  6. 14 дүгээр багийн 38,39 дүгээр байрны урд

Хүүхдийн тоглоомын талбайг “Хаш цамхаг” компани нийт 356 сая төгрөгөөр байгуулахаар тендерт шалгарсан байна.

Хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлын хүрээнд дараах ажлууд хийнэ.

  1. Сагсны талбай –1 ширхэг
  2. Гэрэлтүүлэг 96 ширхэг
  3. Түшлэгтэй сандал- 83 ширхэг
  4. Хогны сав -35 ширхэг
  5. Сүүдрэвч -11 ширхэг
  6. Хүүхдийн ком болон жижиг тоглоомууд – 6 талбайд
  7. Задгай талбай -4 ширхэг
  8. Явган хүний зам – 1958 м.кв