m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 02:05
48
Гвинет Пэлтроу-гийн үнэ цохиж авсан нисдэг тэрэг

Холливудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроу 2,5 сая ам.доллараар “Bell 406” хэмээх нисдэг тэрэг худалдан авчээ. Өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болсон жүжигчин бүсгүй анхныхаа нислэгийг найз Камерон Диазын хамт Нью-Йоркоос ниссэн гэнэ. Найзууд их хотын чимээ шуугианаас түр ч болов ангижирч, ачаалал ихтэй ажлаасаа түр амсхийхээр ийнхүү аялалд гарсан бололтой Тэднийг хувийн нисдэг тэргэндээ суухаар цүнх савтай хувцасаа авч, хамгаалагчдынхаа хамт явж байгаа агшныг папараццид дуран авайдаа буулгаж амжсан байна. Уран бүтээлийн хувьд Гвинет Пэлтроугийн тоглосон “Төмөр хүн 3” яг нэг жилийн өмнө нээлтээ хийж байжээ. Мөн тэрбээр NBS телевизийн “The Gilded Age” киноны гол дүрд тоглохоор гэрээ байгуулжээ.