m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 02:07
48
Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хурал болов

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл нь хүүхдийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагуудад зөвлөх, хэрэгжилтэнд хяналт тавих, идэвх оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, талуудын оролцоо, санал санаачлагуудыг дэмжих чиг үүрэг бүхий орон нутгийн зөвшлийн байгууллага юм.   
Уг зөвлөлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл удирддаг бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнийг төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, хүүхдийн төлөөллөөс бүрдүүлсэн байна. Зөвлөл нь улирал тутамд нэг удаа хуралдаж хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх асуудлаар ярилцаж шийдвэр гаргана. Үүний дагуу 2013 оны арваннэгдүгээр сард шинэчлэгдэн батлагдсан бүрэлдэхүүнтэй Хүүхдийн төлөө зөвлөлийн  анхдугаар хурал Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд өчигдөр болов.  Анхдугаар хурлаар уг зөвлөл нь хэрхэн үр дүнтэй ажиллаж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэх талаар нийслэлийн Засаг дарга гишүүдтэй санал солилцож, зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцлээ гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.