m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 02:14
57
Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн болж байна

БОНХЯ “Монголын Цэцэрлэгжүүлэгчдийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж буй Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр болж байна. Монгол Улсын хүн амын болон үйлдвэр, аж ахуйн газруудын төвлөрөл ихэссэнээс нийслэлийн ногоон байгууламж, экологийн үнэ цэнэ буурч, төрөөс баримтлах тодорхой бодлогогүйгээс цэцэрлэгжүүлэх ажил үр дүнгүй байдаг аж. Ногоон байгууламжийн ажлыг зөвхөн нийслэл хотын асуудал мэтээр ойлгогддог цаг үе өнгөрч аймаг, орон нутагт хот суурин газрын төлөвлөлттэй уялдсан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа билээ. Иймд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг төрийн болон мэргэжлийн байгууллага, иргэд, сайн дурын бүлэглэлүүдийн оролцоог хангасан мэргэжлийн түвшний үйл ажиллагаа явуулахад тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцэх зорилгоор Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөнөөс холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх зөвлөмж, олон нийт, ард иргэдэд хүргүүлэх уриалга гаргах гэнэ.