m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.24 04:56
47
Нэг өдөр хоёр ч барилгын осол, хоёулаа "Зун шин"-ийнх

Сүүлийн үед барилгын салбарт гарч буй осол буурахгүй байна. Өчигдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт баригдаж байсан гүйцэтгэгч захиалагч нь тодорхойгүй барилгаас 30 настай эрэгтэй хүн унаж бэртэн, нуруу нугасны хүнд гэмтэл авснаас хагалгаанд орсон.

Тэгвэл хэрэг гарсан газар буюу "Нэгдүгээр сургуулийн замын урд баригдаж байгаа барилгын гурван давхраас хүн унасан” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад: “Болор мэлмий” эмнэлэгийн орон сууцны барилгын гүйцэтгэгч “Зуншин” ХХК-ны туслах ажилтан гуравдугаар давхрын гадна бэхэлгээ төмрийг дамжиж буухдаа унаж гэмтэн ГССҮТ-ийн Хүзүү нурууны тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Мөн БЗД-ийн 23-р хорооны нутагт барилгын гадна фасад хийж байсан 18 настай эмэгтэй С өргөгч шатны бэхэлгээ тасарснаас 13 давхраас унаж амиа алдсан. Тэгвэл тус ажилтан "Зун шин" ХХК-ийн барилгын талбай дээр ажиллаж байсан аж.

“Зуншин” ХХК-ны туслах ажилтан гуравдугаар давхрын гадна бэхэлгээ төмрийг дамжиж буухдаа унаж гэмтсэн