m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 02:24
44
Барса наймаа хийх эрхтэй боллоо

Дэлхийн шилдэг клуб Испаний Барселонаг ФИФА-гын зүгээс солилцоо наймаа хийхдээ шударга бус байсан хэмээн хориг тавиад байсан билээ. Тэгвэл ФИФА өмнө нь гаргасан шийдвэрээ буцааж, Барсагийн гомдлын дагуу энэ зуны наймааны цонхоор тэднийг тоглогч худалдаж авахыг зөвшөөрчээ.  Барселона клуб ФИФА-ийн хоригийн дараагаар Олон улсын Арбитрын шүүхэд давж заалдсан бөгөөд уг шүүхийн эцсийн шийдвэр хамгийн ойрын наймааны цонх нээгдэхээс өмнө буюу долдугаарр сарын 1-ээс өмнө гарахгүй нь тодорхой учир эцсийн шийдвэр гартал Барселонагийн наймаа хийх эрхийг нь сэргээж байгаагаа юм байна. Барса энэ зун багаа шинэчлэхийн тулд наймааны зах зээлд идэвхтэй оролцохоор бэлтгэж байгаа юм. Тэд Герман хаалгач М.Тер Штеген, шинэ авьяастан Халилович болон Челсигийн Д.Луйс нарыг эгнээндээ нэгтгэхээр бэлтгэж байгаа билээ.