m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.24 08:59
65
Барилгын үйл ажиллагааг албадан зогсоох эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна

МХЕГ-аас сүүлийн үед насжилт өндөртэй барилга болон барилга дээр гарч буй осол, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, өргөх механизмын талаар мэдээлэл хийлээ.

Барилга хот байгуулалтын яамнаас 2010 онд барилга дээр ашиглах дүүжин өргүүр, краны үйл ажиллагаатай холбоотой журмыг баталсан байдаг байна.

Энэхүү журмын хүрээнд МХЕГ улсын хэмжээнд 1000 гаруй өргүүр, кранд хяналт шалгалт хийж, ашиглах зөвшөөрөл олгосон бөгөөд одоогоор 200 орчим үйл ажиллагаа явуулах эрхгүй өргүүр ажиллаж байгаа юм байна.

1000 гаруй өргүүр, кранд хяналт шалгалт хийж, ашиглах зөвшөөрөл олгосон бөгөөд одоогоор 200 орчим үйл ажиллагаа явуулах эрхгүй өргүүр ажиллаж байна.

Мөн өчигдөр “Макс-Өргөө” компанийн захиалгаар “Зуншин” компани гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа “Болор мэлмий” орон сууц эмнэлгийн зориулалттай барилгын гурван давхар буюу 6-7 метрийн өндрөөс 30 настай эрэгтэй ажилтан унаж бэртсэн хэрэг гарчээ.

Өчигдөр 6-7 метрийн өндрөөс 30 настай эрэгтэй ажилтан унаж бэртсэн хэрэг гарчээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Б.Буяннэмэх "Манайхаас барилгын салбарт тогтмол шалгалт хийж, компаниудад шаардлага тавьж үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргадаг ч хууль бусаар барилгын ажлаа үргэлжлүүлсээр байдаг. Улсын байцаагчийн шийдвэрээр барилгын үйл ажлыг албадан зогсоох эрх зүйн зохицуулалт байхгүй.

Тиймээс хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, албадан зогсоох хуулийн зохицуулалттай болох талаар барилга хот байгуулалтын яаманд саналаа хүргэж байгаа" гэлээ. Түүнчлэн барилгын  дээр гарч байгаа ослын шалтгааныг хувьчлан мэдээлэлсэн юм.

Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, албадан зогсоох хуулийн зохицуулалттай болох талаар барилга хот байгуулалтын яаманд саналаа хүргэж байна.

Үүнд:

-43 хувь нь техникийн бүрэн бус байдал
-28 хувь нь мэргэжлийн бус хүн ажиллаж байсан

-29 хувь нь  хөндлөнгийн хяналт, стандарт шаардлагуудыг хангаж ажиллаагүйгээс үүдэн гарсан байна.