m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.25 04:30
647
Цуврал-24 Гэмгүй царайлсан гэмтнийг 14 хоногийн дотор илрүүлжээ

 

Цагдаагийн бие бүрэлдэхүүнд Деррик хэмээн нэрлэгдсэн хэд хэдэн ажилтан байдаг. Тэдний нэг нь Эрүүгийн гэх тодотголтой цагдаагийн хурандаа З. Төрмандах юм. Тэрбээр онц ноцтой гэмт хэрэг илрүүлэхдээ гарамгай, мөн гэмт хэргийн эхний сэжүүрийг маш сайн гаргаж чаддаг нэгэн аж. Түүний илрүүүлсэн нэгэн хэргийн талаар сонирхуулъя.

Хан-Уул дүүрэг Яармагийн орчим 1992 оны арванхоёрдугаар сарын 26-ны  үүрээр буун дуу тасхийж гудамжинд нэгэн хүн үхэтхийн уналаа. Үүр гэгээрэхтэй зэрэгцээд газар хүн хэвтэж буйг харсан цагдаагийн ажилтан дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Ч. Сангарагчаад мэдээлэл хүргүүлэв. Дарга нь энэ талаар дуулаад согтуу байх магадлалтай учир эрүүлжүүлэх байранд хүргүүлж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үүрэг өгчээ. Хэргийн газар байсан цагдаагийн ажилтнаас гадна  жирийн хүмүүс түүнийг өргөн хэсгийн байранд авчирав. Тэрбээр аль эрт амьсгал хураасан бөгөөд сумны ор цээжин тус газар нь байхыг хараад жирийн бус хэрэг болохыг мэдэв. Хэргийн газар нэг ч сумны хонгио үлдээгүй байхыг анзаарсан цагдаагийнхан эртнээс төлөвлөн үйлдсэн байх магадлалтайгэж тооцон мөн хашир нэгэн болохыг төвөггүй мэдэв.

 

 

Хэргийн газар нэг ч сумны хонгио үлдээгүй байхыг анзаарсан цагдаагийнхан эртнээс төлөвлөн үйлдсэн байх магадлалтайг мэдээд мөн хашир нэгэн болохыг төвөггүй мэдэв.

 

Ингээд мөрдөн шалгах ажил эхлэв. Цагдаагийн ерөнхий газраас 14 хоногийн дотор илрүүлэх үүрэг өгсөн учир хичээн ажиллав. Эхнэр нь хэн нэгэнтэй амрагийн холбоотой эсэх, өмнө нь хэн нэгэнд мөнгө төгрөг зээлсэн болон зээлдүүлсэн эсэх, ойр дотнын хэн нэгэнтэйгээ муудсан, өс хонзонтой хэн байж болох гээд бүх мэдээллийг цуглуулж, мөрдлөг явуулсан ч тодорхой сэжүүр нэг л гарч ирсэнгүй. Хажуу айлын хүмүүс талийгаачийг өглөө эрт дээлтэй явж байсан, хэдэн өдрийн өмнө хүнтэй муудсан гэх мэдээлэл өгсөн ч бас л тусыг эс олов. Олон мэдүүлэг дотроос Тө гэгч танил нь эхнэртэй нь дотно харилцаатай байсан гэх мэдүүлэг цагдаагийнхны анхаарлыг татав. Тө гэгч хэн бэ гэх мэдээллийг мухарлах үүднээс  судалгааг сайн хийв. Тэрбээр тохьтой амьдралтай, хэн нэгэнтэй маргаж хэрүүл үүсгэх хүн биш гэдгийг олон хүн хэлж байв. Тэгээд ч түүнд буу байдаггүй гэсэн мэдээлэл байв. Харин нэг хүн гар буу мэт зүйл авч явсныг хэлэв. Эндээс үүдэн түүнийг саатуулах ёстой гэсэн саналтай хүмүүс байсан ч гар буу үнэхээр байна уу, нотолгоогүй байхад хүн баривчилж болохгүй гэх хүн цөөнгүй байв. Цагдаагийнханд буу олох ажил хамгийн чухал байв. Туулын хөвөө, Яармаг, Сонгины гуу жалга, нүх сүв бүрээр бууг хайж, металл илрүүлэгч ашигласан ч олдохгүй л байлаа. Туулын мөсөн дундаас олс харагдав. Буугаа гэмт хэрэгтэн хийгээд үлдээсэн байх гэсэн таамаг дэвшүүлэн мөс рүү орох гэж зүтгэсэн цагдаагийн ажилтан золтой л унаж гэмтсэнгүй. Эрсэн зүйл нь биш байсан ч хайх ажил үргэлжилсээр, гэмт хэрэг илрүүлэх хоног ойртсоор.

 

Талийгаач Д-ийн эхнэрээс Тө-тэй ямар харилцаатайг асуухад “Бид дотно харилцаатай байсан нь үнэн. Гэхдээ би амьдралаа бодоод түүнээс хөндийрсөн. Арай ч хүний амь хөнөөх хүн биш гэж бодож байна” гэв. Хашир ажилтнууд Тө-г анхааралтай ажиглаж, ямар нэгэн сэжигтэй үйлдэл гаргахыг сэм тагнаж байв. Тэрбээр бусдын адил талийгаачийн ажил явдалд нь оролцон тусалж байв. Сэжиглэх зүйл нэг ч гаргасангүй. Гэсэн ч хорьж байцаах ёстой гэсэн шийдвэрийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Ч.Сангарагчаа гаргасан ч санал зөрөлдсөн хэвээр байв. Энэ ажилд хүч нэмэгдүүлэн ажиллах болсон З.Төрмандах хурандаатай ярилцан хэргийн нөхцөл байдлыг судлаад Тө-г саатуулахаар болжээ. Энгийн хувцастай цагдаагийн ажилтнууд  гэрт нь ирэхэд тэр гэрийн хоймортоо суун талийгаачийг хөргийг зурж суув.

Тэрбээр сэжиг авалгүй тэр даруй нэгэн гар буу зурсны доор нь гарын үсгийг нь зуруулав.

 

Сандарсан зүйлгүй мэнд ус мэдээд зургаа үргэлжлүүлэн зурав. “Таныг саатуулж байна” гэхэд тэр огт сандарсангүй харин ч тайвнаар “Та нар дэмий зүйлийн араас орж, намайг саатуулан цаг алдаж байна даа” гэсээр гэрээсээ гарав. Тэр огт сандарсан шинжгүй байна. Мэдүүлэг бүрт “Би гэмт хэрэг хийх хүн биш. Тэгээд ч би буу шийдэмгүй” гэдэг үгийг маш тайвнаар хэлж, давтах нь тэр. Гэсэн ч түүнийг суллах шийдвэр гаргасангүй. З.Төрмандах “Та их сайхан зурдаг хүн юм билээ. Таныг гар буутай байсан гэдэг. Тоглоомон ч байсан хамаагүй, өөрийгөө хамгаалах үүднээс ийм зүйл биедээ авч явж болно. Та тэр буугаа зураад өгөөч” гэв. Тэрбээр сэжиг авалгүй тэр даруй нэгэн гар буу зурсны доор нь гарын үсгийг нь зуруулав.

 

 Ингээд тэр зургийг нь аваад эхнэр дээр нь очтол тэрээр сандран “Манай нөхөрт ийм гар буу байсан. Гэхдээ сүүлийн жил хаана байгааг би мэдэхгүй, хараагүй” гэв. Энэ мэдүүлэг хэргийг илрүүлэхэд гол хөшүүрэг болж өгөв. Тэр гар буутай, бас талийгаачийн эхнэртэй дотно харилцаатай байсан гэдгийг эхнэр нь ч батлав. Ингээд Тө-гийн гэрийг нэгжиж, нэг бүрчлэн шалгасан боловч буу олдсонгүй. Нэгэнт буутайг нь тогтооосн цагдаагийнхан буунаас гадна сум олох хэрэгтэй байв. Удаа дараа нэгжлэг хийх явцдаа гэрийнх нь шалны банзны нэг хадаасыг саяхан шинээр хадсан болохыг олж мэдэв. Ингээд тэр банзыг сөхтөл даавуунд боолттой наган бууны арав гаруй сум байв. Энэ баримт Тө-г гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох нь тэр. Наган бууны сум гадагш унадаггүй учир хэргийн газар хонгио үлдээгүй нь учиртай. Буу хаана байгааг Тө хэлэхгүй гэдгийг мэдсэн цагдаагийнхан асууж ажил удалгүй шууд хашааг нь нэгжив. Гадна дотногүй хайсан ч буу олдсонгүй. Хамгийн сүүлд задгай асгасан нүүрсийг шалгах хэрэгтэй болов. Нэгбүрчлэн шалгасны эцэст ёроолд нь даавуунд чамбай боосон наган буу гарч ирлээ.

Тө Б-ийн эхнэртэй дотно харилцаа  тогтоон удсаныг талийгаач мэдээд уурлан бөөн асуудал үүсчээ.

 

Ингээд хэргийг бүрэн илрүүлсэн өдөр хэрэг гарснаас хойшхи 14 дэх өдөр байв. Мөрдөн байцаагч ширээн дээр наган буу, арав гаруй сум гаргаж тавихад Тө  цочирдон  хэсэг дуугүй сууснаа “Та нар үнэхээр сайн ажилладаг юм байна. Хэзээ ч илрэхгүй, илрүүлж чадахгүй гэж бодсон юм” гээд хэргээ хүлээсэн гэдэг. Тэрбээр ан хийж яваад талийгаач Б-тэй танилцжээ. Сонирхол нэг хүмүүс найзлан дотносож, улмаар гэр орноороо орж гардаг болж. Тө Б-ийн эхнэртэй дотно харилцаа  тогтоон удсаныг талийгаач мэдээд уурлан бөөн асуудал үүсчээ. Хэрүүл нь гэр бүлийн хоёр тэргүүнээс хальж эхнэрүүд нь  хүртэл оролцов. Нэг хэсэгтээ хөндийрсөн хойно Тө өөрийг нь хөнөөж юуны магад хэмээн удаан бодсоны эцэст үүрээр ажилдаа гарах тэр өдрийг сонгон буудан амийг нь хөнөөсөн хэрэг ийн илэрч хуулийн дагуу ялаа эдэлсэн юм.