m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 02:52
32
Супер тулаан үүгээр дуусах болоогүй

Дэлхий нийтийн анхааралд байсан Аваргуудын лигийн супер тулаанд эзэн хааны баг талбай дээрээ ялалт авлаа. Эзэн хааны багийн цор ганц гоолыг Франц залуу Карим Бензема хийсэн юм. Хариу тоглолт ирэх долоо хоногийн мягмар гаригт Бавари хотын "Аллианз Арена" цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолтын дараа Реалын дасгалжуулагч Карло Анчелотти " Өнөөдрийн тоглолт  гайхамшигтай байлаа. Бид олон гоолын боломж гаргасан. Нэг бөмбөгийн илүү гэдэг бол хангалттай үр дүн биш. Бид Мюнхэнд хожил байгуулж байж ,Лиссабонд очих эрхээ авна" гэжээ. Харин талбайдаа заавал хожил байгуулах том даалгавартай болсон Пеп " Би залуусаараа бахархаж байна. Манай залуус дэлхийн хамгийн том багийн эсрэг тун сайн тоглолоо. Бид ирэх долоо хоногт талбайдаа илүү сайн тоглолт гаргаж чадна гэж найдаж байна." гэжээ. Реалтай зургаан удаа учрахдаа хожигдож үзээгүй Пеп Бавари багтайгаа анх удаа ялагдал хүлээгээд байна.