m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 02:55
34
Стратегийн орд газар эзэмшигчдийн татвар төлөх нь буурчээ

Монгол Улсын Татварын Ерөнхий газраас эрдэс баялгийн салбарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын мэдээг гаргалаа.

2014 оны эхний улирлын байдлаар 127 тэрбум 577 сая төгрөгийн татварыг “А” лиценз эзэмшигч компаниуд төлжээ. Энэ нь 2013 оны дөрөвдүгээр улирлаас 61.3 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 49.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

2013 оны дөрөвдүгээр улиралд 330.3 тэрбум төгрөгийн татварыг “А” лиценз эзэмшигч компаниуд төлж байжээ.

Үндэсний статистикийн хорооны 2014 оны нэгдүгээр улирлын тайланд дурдсанаар Нэгдсэн төсөвт нийт 990.1 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрсөн аж. Үүнтэй харьцуулахад нийт татварын орлогын 12.8 хувийг уул уурхайн салбарын А лиценз эзэмшигч компаниуд бүрдүүлж байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд нийт татварын 25.7 хувийг А лиценз эзэмшигч компаниуд бүрдүүлсэнтэй харьцуулахад татварын хэмжээ буурч байгаа юм.