m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 03:08
198
Уильям Шекспирийн эхний бөгөөд эцсийн амьсгалаа авсан өдөр дөрөв дүгээр сарын 24

Сонгодог жүжгийн хаан Уильям  Шекспир 1564 оны энэ өдөр Англид  мэндэлсэн бөгөөд 1616 оны мөн энэ өдөр таалал төгсчээ. 10 жил явуулын театрын жүжигчин байсан түүнийг  театрыг  бий болгосон гэж үзэх нь ч бий. 31-хэн насандаа эмгэнэлт жүжгийн оргил болсон “Ромео Жульетта хоёр”-ийг бичсэн тэрбээр сонгодог жүжгийн сор болсон бүтээлүүдийг  туурвиснаараа хүн төрөлхтний түүхэнд тодоор үлдсэн юм. Эмгэнэлт, инээдмийн төрлүүдийг хослуулан бичдэг байсан ч оргил бүтээлүүд  нь  эмгэнэлт  төрлд  хамаардаг  бөгөөд Шекспир 52 насандаа таалал төгсөхдөө “Жүжиг дуусав, хөшиг хаагдлаа” гэсэн байдаг. У. Шекспир 18 насандаа 26 настай Энн Хэтэвейтэй гэрлэж, гурван хүүхэдтэй болсон гэдэг. Дэлхийн уран зохиолд бэлгэдэл болсон өдөр гэгддэг энэ өдрийг “Ном ба зохиогийн эрхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Учир нь У.Шекспирээс гадна М.Сервантес, Инка де ла Вега гээд утга зохиолын  алдартануудын хорвоод мэндэлсэн болоод ертөнцийг  орхисон өдрүүд давхар тохиодог аж.