m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 03:10
88
"Нүүрний ном" тэрбум мобайл хэрэглэгчтэй болжээ

Олон нийтийн сүлжээ сайт фейсбүүк өнгөрсөн онд нэг тэрбум хэрэглэгчтэй болсон тухайгаа зарлаж байсан билээ. Харин энэ удаад тус сайтыг гар утаснаасаа орж хэрэглэдэг идэвхитэй нэг тэрбум хэрэглэгчтэй болсон тухайгаа мэдээлжээ.

Тус сайтыг хэрэглэгчдийн дийлэнх хувь нь суурин компьютерээс холбогддог байсан бол ухаалаг гар утасны хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр гар утаснаасаа хандах хэрэглэгчдийн тоо эрс өссөн байна. Үүнийг дагаад тус сайт нь гар утасны хувилбартаа илүү анхаарал хандуулах болсон ба зар сурталчилгааны ашиг орлого нь ч нэмэгдэх болжээ.