m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 03:17
112
"Galaxy S5"-ийг хакердаж болно

Samsung Galaxy S5 загварын ухаалаг гар утас нь хурууны хээгээ уншуулах хамгаалалтын нууцлалтай хийгдсэн. Харин энэхүү нууцлалыг хуурамч хурууны хээ ашиглан хакердаж болохыг туршсан тухай BBC мэдээлжээ.

Энэхүү туршилтыг Берлины “Security Research Labs” компанийн мэргэжилтнүүд хийсэн бөгөөд баримлын шавран дээр хийсэн хуурамч хурууны хээ ашигласан байна.

Гар утсаараа дамжуулан төлбөр тооцоо хийх боломжтой болсон учраас энэ бол ихээхэн эрсдэл дагуулсан зүйл хэмээн тэд үзсэн байна.