m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.25 09:07
369
Дэлхийн брэнд Burberry загварын ордны түүхээс

Их Британийн классик хэв маягийн үнэт эрдэнэ болсон алдарт Burberry брэндийг мэдэхгүй хүн гэж үгүй билээ. Ороолтон дээрх дөрвөлжин шоон хээ, энгийн мөртлөө гоёмсог цувнууд гээд эмэгтэй хүний хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой гэмээр бичигдээгүй хууль болсон. Уг дэлхийн алдарт бренд юугаараа олныг гайхшруулсан бол? гэсэн асуултад хариулт өгөхөөр би гэрэд зураг түүх өгүүлнэ буландаа дэлхийн брэнд Burberry үүссэн түүхийг сөхлөө. 

Томас Берберри буюу тус брэндийн үүсгэн байгуулагч 1856 онд 21 насандаа Их Британийн Бейзингстонд өөрийн анхны савхины жижиг эдлэлийн тасаг нээсэн нь хожим алдарт Burberry брэндийн эхлэл байсан юм. Тухайн үед Томас жирийн нэгэн даавууны худалдаачны туслах байжээ. Түүний байнгын үйлчлүүлэгчдийн тоонд анчид, загасчид болсон байна. 1870 онд жирийн жижигхэн мухлаг томоохон дэлгүүр болон өргөжижээ. 

burberry_t.jpg

1880 онд Томас "габардин" гэх ноосон бөс даавуу гарган авсан юм. Энэхүү нэр томьеолол нь Шекспирын уран бүтээлүүдэд олонтоо дүрслэгддэг ба борооноос хорогдох газруудыг ийн нэрлэдэг байсан юм. Тус арьсан даавуу нь бат бөх, ус нэвтэрдэггүй амьсгалдаг давуу талтай гэнэ. Найман жилийн дараа тэрбээр энэхүү даавууны зохиогчийн эрхийг авч тус даавуугаар хийсэн бүтээлүүдийг дэлхий даяар худалдаалж эхэлжээ. 

1891 онд Лондоны Хеймаркет гудамжинд Т.Burberry & Sons нэртэй хувцасны дэлгүүр үүдээ нээжээ.

228.jpg

1895 онд Томас Берберри "габардин" давуугаар “Тайлокен” нэртэй цув зохион бүтээсэн байна. Тухайн цувыг дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан офицерууд голлон өмсдөг байжээ. Тус бүтээлийн загварыг 1912 онд Томас зохиогчийн эрхийг авсан юм. Түүнчлэн уг цув нь Burberry брэндийн цувнуудын сонгодог чиг хандлаг болжээ.

1901 онд Burberry ордны анхны бэлгэ тэмдэг морин дээрх баатар бий болсон юм. Мори дээрх баатар Prorsum бичигтэй тарцаг барьсан байдаг. Уг бичээс нь латинаас орчуулбал “урагшаа” гэх утгатай юм. Энэ нь уламжлалт түүхээ хадгалж нөгөөтэйгүүр бэлгэ тэмдгийн шинэ эрин үе гэх утга агуулж байжээ. 

11.jpg

 

1910 онд Лондон хотын Мальзерб гудамжинд Burberry анхны дэлгүүр нээгджээ.

Screen shot 2014-08-19 at 1.34.04 PM.png

1924 онд "Burberry" брэндийн гол чимэг, бэлгэ тэмдэг болсон дөрвөлжин хээ бий болжээ. Энэхүү хээ нь улаан-цайвар бор, цагаан-хар гэх өнгөнүүдийн хослолоос бүрддэг юм. Өнгөний хослол нь Haymarket Check хэмээх нэртэй болж цувнуудыг доторлодог болсон байна. Харин 1926 онд Burberry брэндийн үүсгэн байгуулагч Томас Бёрберри 91 насандаа таалал төгссөн юм.

1960 оноос эхлэн "Burberry"-ийн алдарт дөрвөлжин хээ нь цүнх болон гар тээшнүүдэд өргөн хэрэглэгдэх болжээ.

l98412-burberry-pattern-logo-92746.png

1981 оноос эхлэн Burberry эрчүүдэд зориулсан сүрчиг гаргаж эхэлсэн ба үүсгэн байгуулагдсанаас хойш 125 жилийн нүүр үзжээ. 1997 онд Burberry брэндийн Ерөнхий захирлаар Роуз Мари Браво томилогдож байжээ.

Харин 1998 онд Роберт Меничеттиг брэндийн бүтээлч захирлын албанд уригдсанаар  Burberry брэнд "Prorsum" гэх бэлгэ тэмдэгтэй болсноор брэндийн шинэ түүхийг эхлүүлсэн юм. 1999 онд Лондонгийн долоо хоног "Burberry Prorsum" анхны танилцуулга болжээ. 2001 онд түүний албанд Коистоффер Бэйли томилогдсон байна. 2004 онд Burberry өөрийнхөө дэлгүүрийг Москва хотод нээсэн юм. 

burberry-store-at-sparkle-roll-beijing-china.jpg

2008 онд Burberry сан байгуулагдсан юм. Тус сан нь залуу авьяаслаг уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, дэмжин ажилахад чиглэсэн байна. 

2009 онд “Burberry Brit” хэмээх жинсэн өмдний шинэ урсгал нэвтэрүүлжээ. Тус ондоо шинэ урсгалын давалгаа залуучуудын дунд өргөн тархаж алдарт Британийн загварын BFA наадмаас "оны шилдэг загвар зохион бүтээгч" болон “Оны брэнд” шагналыг хүртсэн байна.

burberry-brit-2010-spring-preview-2.jpg

2014 онд Кристофер Бэйли Burberry ордны ерөнхий захирлаар сонгогдон ажилж эхэлжээ.

christopher-bailey.jpg

Таних тэмдэгүүд 

Цув. 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайны үед Burberry Засгийн газраас цэргүүдийн өмсөх цувны захиалга авсан юм. Burberry цувныхаа загварт мөрдөс болон бүсэнд төмөр хийж цэргүүдэд шинэ загвар гаргаж өгсэн нь содон шийдэл болсон байна. Судалгаагаар уг цувыг өмсөн дайнд хагас сая цэрэг, офицер оролцсон байдаг гэнэ. Уг цувны загвар одоо ч сонгодог загвараа алдалгүй олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн байсаар байгаа билээ. 

Burberry-And-Emma-Watson.jpg

Цэрэг цүнх.

Цэрэг цүнх нь 2008 онд анх худалдаанд гарсан юм. Нэрийн дэлгүүрийн лангуунд гарсан даруйдаа холливудын одод болон загвар хорхойтнуудын таашаалыг хүртсэн байна.

burberry2.jpg

 

Burberry_ss_2012_cam-1.jpg