m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 03:21
65
Олсон материал MH370-ынх мөн байсан уу

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Малайзаас Бээжинг чиглэн явж байсан Малайзын агаарын тээврийн Боинг 777-200 онгоц сураггүй болсон билээ. Уг онгоцонд нийт 239 хүн байсан бөгөөд эрэл үргэлжилсээр байна. Саяхан хайлтын багийнхан байрлаж буй Австралийн Перт булангаас 300 км газар 2.5 метр урт металл зурган дээр гарсан байна. Тэд энэхүү металлыг эрэг дээр гарган угааж шинжилсэн бөгөөд осолдсон онгоцны хэсэг биш болох нь тогтоогджээ.

Малайзын Зам тээврийн сайд Хишамуддин Хуссейн эрлийг энэ долоо хоногт зогсооно хэмээн мэдэгдээд байсан бол Австралийн Ерөнхий сайд Тони Аббот ямар нэгэн зүйл олох хүртлээ ахин хэсэг хугацаанд эрлийг үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгджээ. Тэрбээр мөн “Энэ удаагийн оролдлого бүтэлгүй боллоо, дахин шинэ төлөвлөгөөгөөр хайна” гэсэн байна. Тэд илүү их хүчин чадалтай дуу авианы локатор ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын “Bluefin 21” шумбагч усан доор 4500 метрт сигнал ирээд байсан газар 310 орчим км квадрат газрын зургийг авсан боловч сураггүй болсон онгоцны байж магадгүй гэсэн ямар нэгэн зүйл олдоогүй байна.

Сүүлийн хоёр өдөр цаг агаараас болж эрэл саатсан байжээ. Одоогийн байдлаар 10 цэргийн нисдэг тэрэг, 12 усан онгоц хайлтыг үргэлжлүүлж байгаа гэнэ. Энэхүү хайлт түүхэн дэх хамгийн их талбайг хамарсан, хамгийн их зардал гаргасан хайлтад багтсан юм.

Г.Төгөлдөр