m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 03:25
283
Ази тивийн интернет хэрэглэгчид эрчимтэй өсч байна

Дэлхийн хамгийн их хүн амтай тив бол Ази тив. Үүнд Энэтхэг, Хятад улсад сүүлийн хэдэн жилд интернэт болон гар утас хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж буй гэсэн тооцоо гарчээ. Үүнийгээ дагаад технологийн томоохон компаниуд Ази тивд өөрсдийн салбаруудынхаа тоог нэмэх, тусгайлсан шинэ загварын бүтээгдэхүүн гаргах болсон байна.

Хятад улс интернэтийн хэрэглээндээ хатуу хяналт тавьдаг ч тус улсын интернэт хэрэглэгчдийн тоо 800 саяд хүрээд буй тухай "Techinasia" сайтад мэдээлжээ. Энэ нь дэлхийн хамгийн их интернэт хэрэглэгчтэй улсын тоонд орохуйц үзүүлэлт юм. Харин үүний дараа АНУ болон Энэтхэг бичигдэх болсон байна.