m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 03:32
81
Google хуурамч апликейшн гаргаснаа хүлээн зөвшөөрөв

“Google” компани өөрийн арр дэлгүүр болох Play Store-оос хуурамч антивирус арр худалдаж авсан хэрэглэгчдийг хохиролгүй болгон, төлбөрийг нөхөн олгохоор болсон тухай BBC мэдээлжээ. “Virus Shield” нэртэй хуурамч арр-ыг хамгийн сайн антивирусны арр гэсэн тайлбартайгаар гуравдугаар сарын 28-нд Play Store-т байрлуулсан байна. Үүний дараа уг арр 10 мянга гаруй удаа татагдаж, хамгийн их татагдсан арр-ын тоонд орж эхэлсэн байна.

Харин уг арр-ыг хуурамч гэдгийг нь илрүүлж, энэ сарын 6-нд устагсан ба худалдаж авсан бүх хэрэглэгч рүү төлбөрийг нөхөн ологох тухай цахим шууданг “Google”-ээс илгээсэн байна.

Уг арр нь 3.99 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байжээ.