m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 03:58
90
Гүнгийн авхай Камилла Корнуоллын ах нас баржээ

Их Британийн өв залгамжлагч ханхүү Чарльзын гэргий гүнгийн авхай Камилла Корнуоллын ах өчигдөр орой тархины бэртэлийн улмаас нас барсан талаар Кларенс ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.  

62 настай Марк Шэнд нь энэ долоо хоногийн мягмар гаригт Sotheby's дахь хандивын хүлээн авалтанд оролцох үеэр толгойндоо бэртэл авсан юм. Тэрбээр хальтирч унаад асфальтанд толгойгоо цохисон аж. Шэнд тэр даруйдаа эмнэлэгт хүргэгдсэн ч эмч нар түүний амийг аварч чадаагүй юм.

“Гүнгий авхай Корнуолийн ах Марк Шэнд нас барсаныг гүнээ харуусан мэдэгдэхийн сацуу хааны гэр бүл гэнэтийн энэ явдалд гашуудалд автаад байгаа” талаар Кларенс ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Марк Шэнд нь зохиолч хүн байсан юм. Тэрбээр олон ном хэвлэл гаргахын сацуу байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхитэй ажилладаг нэгэн байжээ. Sotheby's дахь хандивын үйл ажиллагаанд тэрбээр эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслахаар очсон гэнэ.