m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 04:06
168
Холливудын алдарт жүжигчин Жоди Фостер найз бүсгүйтэйгээ гэрлэжээ

Холливудын алдарт жүжигчин Жоди Фостер найз бүсгүй Александр Хедисонтай гэр бүл болсон талаар E!Online сэтгүүл өнөөдөр мэдээллээ. Жүжигчний төлөөлөгч Женнифер Эллен  энэ мэдээллийг баталж, тэдний хуримын ёслол өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон гэжээ. Фостер болон Хедисон нар өнгөрсөн жилээс үерхэж эхэлжээ. Жоди Фостер нь Оскарын хоёр удаагийн  ялагч юм. “Гэмт хэрэгтэн” болон “Хурга майлахаа болино” кинонд бүтээсэн дүрүүдээр 1989, 1992 онд Оскарын шагналыг Шилдэг эмэгтэй туслах дүрийн төрөлд хүртсэн билээ.Тэрбээр одоо 51 настай ба Чарльз болон Кит хэмээх хоёр хүүтэй аж.