m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 04:10
38
People сэтгүүл үзэсгэлэнтэй эмэгтэйг тодруулжээ

People сэтгүүлээс оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг тодрууллах арга хэмжээ саяхан болжээ.  Афроамерик гаралтай жүжигчин Лупита Нионго оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорсоныг лхагва гаригийн сэтгүүлдээ нийтэлжээ. “Би ийм их алдрыг надад олгосонд маш их зоригжиж байна . Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг боллоо” хэмээн Нионго хэлжээ. Жүжигчин Лупита Нионго нь 31настай юм. Тэрбээр энэ оны гуравдугаар сард шилдэг туслах эмэгтэй дүрийн номинацад "Боолчлолын 12 жил" түүхэн киногоор Оскарын шагнал хүртсэн юм. Саяхнаас тэрбээр гоо сайхны Lancome брэндтэй гэрээ байгуулсан билээ.