m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 04:35
90
Даллас багийн тоглолтыг Спэрст заалаа

 

Дэлхийн сагсан бөмбөгийн хүчирхэг лиг NBA-гийн плей-офф ширүүн тэмцэл дунд үргэлжилсээр байна.  Алдарт Д.Новицки-Т.Данкан нарын тэмцэл энэ плей-оффыг чимж байгаа юм. Эхний тулаанд 90:85-аар илүүрхсэн Спэрсчүүд энэ өдөр Диркийн багт 113:92 харьцаагаар "AT&T Center"-тээ ниргүүлж орхив. Далласчууд энэ өдөр багийн тоглолт гэж юу болохыг Спэрст зааж өгөв. Тэдний гарааны таван тоглогч бүгд өөр өөрийн үүргээ онц биелүүлсэн байна. М.Эллис 21 оноо, Ш.Мэрион 20 оноо, Д.Харрис 18 оноо, Д.Новицки 16, Ж.Калдерон 12 оноо авсан ба бусад үзүүлэлт нь тэгш байгаа юм. Харин "Их гурвал"-аас Ману л сайн тоглосон байна. Тэрээр 27 оноо авсан бөгөөд түүнд тус болох хүн багт нь байсангүй. Тоглолт эхнээсээ л Даллас оноогоор тэргүүлж ,Спэрс ойртуулах маягаар явагдсан юм. Даллас бүх үед өрсөлдөгчөөсөө илүү оноо авч цувралыг тэнцүүлжээ. Дараагийн тоглолт Даллас хотноо болно.