m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 05:16
46
Хөвсгөлчүүд хүндэтгэлийн хаалгатай болно

Урин дулаан цагт манай нутгийн байгалийн үзэсгэлэнг үзхээр зорин ирэх зочин гийчдийн хөл тасардаггүй билээ. Манай улсын хамгийн том аялал жуулчлалын бүс нутаг бол Хөвсгөл аймаг билээ. Хөвсгөлчүүд энэ онд аймгийн төв Мөрөн хот зорин ирэх зочдыг угтан авах, үдэн гаргах хүндэтгэлийн хаалгатай болж байгаа юм байна. Тус хаалгыг 100 сая төгрөгөөр барьж байгуулах бөгөөд тус нутгийг зорин очих хүмүүст зориулсан цогцолбор баригдахаар болжээ.