m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 05:22
36
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэнэ. Үүнээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батласан.

Харин Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гишүүдийн олонхийн санлаар батлагдлаа.  Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. УИХ үдээс хойш 14.00 цагт эргэн хуралдана.