m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 05:26
53
"Өвөрхангай барилга-2014" үзэсгэлэн худалдаа болохоор болжээ

Өвөрхангай аймгийн ХАҮТ, аймгийн ЗДТГ, Хангамж худалдааны төв хамтран "Өвөрхангай барилга-2014" үзэсгэлэн худалдааг  тавдугаар сарын 9-11-ны өдөр Арвайхээр хотод зохион байгуулахаар болжээ. Тус үзэсгэлэн худалдааг барилгын салбарт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, барилгын салбарт ажиллах хүчнийг зуучлах зэрэг зорилгоор зохион байгуулж байгаа аж.