m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 05:31
34
Барак Обама Япон дахь айлчлалаа сушигаар эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ази дахь айлчлалаа Японоор эхэлж байна. Тэрбээр Японд очсон даруйдаа Токио хотод Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй алдартай суши ресторанд албан бус уулзалт хийсэн нь Япончуудын хувьд ер бусын зүйл болжээ. Энэхүү ресторан нь газар доор байдаг бөгөөд 88 настай Жиро Оно гэх хүний ресторан аж. Тэд хоолондоо 300 ам.доллар зарцуулсан байна. Тэдэнтэй хамт Японд суугаа АНУ-ын элчин сайд Каролин Кеннеди, Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сузан Райс нар байжээ.

Хоёр орны удирдагчид улс орнуудынхаа хамтын ажиллагааг сайжуулах болоод хувийн харилцааг сайжруулах зорилготой албан бус уулзалт хийсэн байна. Мөн Ерөнхийлөгч Обама саяхан БНХАУ, Японы хооронд болоод байгаа арлын маргааныг энх тайвны аргаар шийдэхэд туслах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Өнөөдөр тэд албан ёсны уулзалт хийж байгаа. Ерөнхийлөгч Барак Обама Япон улстай улс төр, эдийн засаг, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах саналтай байгаагаа уламжлах бөгөөд олон зүйлийн талаар хэлэлцэнэ. Ерөнхийлөгч Барак Обама Японд айчилсныхаа дараа Өмнөд Солонгос, Малайз, Филиппинд айлчлах юм.

Г.Төгөлдөр