m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 05:38
44
Баянхонгор аймагт өсвөрийн жүдогийн УАШТ эхэллээ

Өсвөрийн жүдочдын УАШТ Баянхонгор аймагт өнөөдөр эхэллээ. Өсвөрийн жүдочид Баянхонгор аймгийн дэвжээн дээр ур чадвараа сорьж байна. Жүдо бөхийн 2014 оны өсвөр үеийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн Баянхонгор аймгаас төрсөн жүдо, самбо, кураш бөхийн Дэлхийн Аварга, МУГТ Мөнхбатын Уранцэцэгийн нэрэмжит болон зохиогдож Төв, Хангай, Баруун, Зүүн бүс, Улаанбаатар хотын гээд эх орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй жүдочид хөвгүүд 14, охид 10 жинд хүчээ үзэх юм.

Мөн багийн тэмцээнд охидын 20, хөвгүүдийн 18 баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээний эхний барилдаан хамгийн бяцхан жүдоч хөвгүүдийн 27 кг, охидын 32 кг-ийн жингийн барилдаанаар эхэллээ. Тэмцээний нээлт өнөөдөр 15 цагт болно.