m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 05:54
48
Сури Круз ямартай ч шилэн оймс өмслөө

33-тай Кети Холмс, 6 настай бяцхан охин Сури-г шилэн оймс өмсөхийг ятгаж дөнгөв бололтой Охин даарсандаа ингэв үү? Эсвэл хайртай ээжийнхээ үгийг нь зүгээр л дагахаар шийдэв үү? Саяхан Манхеттэнчүүд, Кэти Холмс, Том Крузын охин хоёр шилэн оймс өмссөн байхыг харлаа. Цаг агаар маш сайхан нар гийгүүлж, +1 градус байсан. Эндээс үзэхэд, хасах 7 градуст оймсгүй хэрнээ ажиг ч үгүй явж байсан Сури лав даарсанаас болж шилэн оймс өмсөөгүй нь ойлгомжтой боллоо. Охин, нэг бол ээждээ буулт хийхээр шийдэж, үгүй бол, хар шилэн оймс өөрийг нь төгс дүр төрхтэй болгоно гэж бодсон уу. Тэгээд ч бяцхан охинд өөрийнх нь энэ хувцаслалт таалагдсан бололтой. Учир нь, Сури охин папараццид өртсөндөө баяртай байх шиг, донжтой гэгч нь зургаа авахуулсанаас гадна элдэв ааш гаргаж маягласангүй.