m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.27 15:46
43
"Зуншин" компанийн барилгын ажлыг зогсоолоо

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Олимп хотхоны баруун талд "Зуншин" компанийн барьж байгаа барилгын ажлыг МХЕГ-аас зогсоолоо.

Энэ барилгын захиалагч нь "Кандер" компани юм байна. Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, нэгдүгээр сургуулийн урд талд "Зуншин" компанийн барьж байгаа "Болор мэлмий" үйлчилгээ, орон сууцны барилгын ажлыг зогсоов. Захиалагч нь "Макс өргөө" компани бөгөөд энэ барилгаас 30 настай эрэгтэй унаж хүнд бэртэл авчээ. Эдгээр барилгад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөн, шаардлага хангаагүй гэж үзжээ.

"Макс өргөө" компани бөгөөд энэ барилгаас 30 настай эрэгтэй унаж хүнд бэртэл авчээ.