m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 05:56
35
Иргэний бүртгэлийн үйлчилгээ өнөөдрөөс эхлэн хороодоос иргэдэд хүрнэ

Иргэний бүртгэлийн таван үйлчилгээг хорооноос иргэдэд үзүүлэх нээлтийн ажиллагаа өнөөдөр Хан-Уул дүүргийн  наймдугаар хорооны байранд 12.00 цагт болсон бөгөөд нээлтэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж болон бусад албаны хүмүүс оролцжээ.

Тус газар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг анхан шатны нэгжээс үзүүлэхээр тохиролцож, хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан. Уг ажлын хүрээнд эхний ээлжинд Улсын бүртгэлийн мэдээллийн сантай холбосон 48 хороонд улсын бүртгэлийн таван төрлийн үйлчилгээг үзүүлэх юм.