m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 06:17
36
Леди-Гага-гийн туслах эмэгтэйг дуучинтай нэг оронд унтахад хүргэсэн гэнэ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore.

Алдарт дуучин Леди-Гага-гийн туслах эмэгтэй, өөрийг нь од бүсгүйтэй нэг оронд унтахад хүргэсэн гэж гомдол мэдүүлэв.  Учир нь поп-дива шөнө ганцаараа байхаас айдаг гэнэ. Түүнчлэн Женнифер О’Нил, эзэгтэй нь илүү цагийн хөлс  төлдөггүй, хэт ачаалалтай ажиллуулдаг гэж шүүхэд гомдол мэдүүлсэн байна.  Түүний өгүүлсэнээр, Леди Гага туслахаа долоо хоногийн долоон өдөр, хоногийн 24 цагийн турш хамт байхыг шаарддаг гэнэ. Тэгэхдээ туслах ажилтанд зочид буудалд өрөө авч байгаагүй бөгөөд хувийн амьдралын ямар ч боломж байхгүй байсан аж. Од дуучин дэндүү их шаардлага тавьдаг, тухайлбал, шөнө дунд утасдаад, хариулахгүй бол уурладаг, эсвэл гэнэт шөнө дунд сэрээгээд DVD тоглуулагчид диск хий гэх мэтчилэн шаардлага тавьдаг гэнэ. Харин Леди Гага өөрөө экс-туслахынхаа ийнхүү гомдол мэдүүлсэнд үнэхээр гайхсан байна. Од бүсгүй, түүнийг хамгийн сайн ажилтан, бас сайн найзаа гэж үздэг байсан хэмээн мэдэгджээ.