m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 06:22
27
АНУ-ын цэргүүд Польшид очлоо

Орос, Украйны хооронд хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан өнөөдөр АНУ-ын 150 цэрэг Польшийн Свидвин тосгонд очжээ.  Ойрын өдрүүдэд нэмж цэрэг ирэх бөгөөд нийтдээ 450 цэрэг очих гэнэ. Тэд цэргийн сургуулилт хийх гэж буй бөгөөд энэ талаар АНУ-аас Польшид суугаа элчин сайд Стефен Мулл “Бидний аюулгүй байдлыг хамгаалах гэсэн НАТО-ын санаачлагыг биелүүлэх нь ариун үүрэг” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр Японд “Орос улс Женевт болсон хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй байна. Тиймээс бид хориг арга хэмжээг үргэлжлүүлэн авна” гэсэн байна. Их Британийн Батлах хамгаалахын сайд Оросын цэргийн онгоц Шотланд орчмоор үзэгдэж байснаа маш хурдан яваад өгснийг олж мэдсэн бөгөөд тэрбээр энэхүү үйлдлийг тагнаж байна гэж үзсэн зэрэг нь цэргээ оруулахад нөлөөлсөн байна.

Украин дахь хямрал тус улсын зүүн хэсэгт өрнөөд байгаа бөгөөд тэндхийн Оросыг дэмжигч иргэд жагсаж цагдаа нартай мөргөлдөж, Донецк мужийн Засгийн газрыг эзлээд байгаа билээ. Энэхүү үйл явц анх Украины Ерөнхийлөгч асан В.Янукович Европын холбоог биш Оросыг сонгосноос үүдсэн юм. Тэр үед Украинд жагсагчид эсэргүүцлээ илэрхийлж, цагдаа нартай мөргөлдөж байсан бөгөөд удалгүй В.Янукович улсаасаа зугтан гарч, Оросын цэргүүд Крымд орж ирсэн. Улмаар Орос Крымыг харьяандаа авсан бөгөөд энэ үйл ажиллагааг олон улсын зүгээс шүүмжилж хориг арга хэмжээ аваад буй билээ.