m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 06:24
52
Хаан Жэймс талбайдаа ноёрхсоор байна

 

Дэлхийн хүчирхэг лиг NBA-ийн плей-оффд учраа таарсан Майами Хит "American Airlines Arena"-д хоёр дахь тоглолтоо хийлээ. "Нисдэг" Жорданы баг энэ удаа аваргуудаар плей-оффын хичээл заалгах шинжтэй. Шарлоттагийн "Боб муурнууд" эхний тоглолтоо бодвол энэ удаа сайн тоглолоо. Хитэд дөрвөн онооны зөрүүтэй хожигдоно гэдэг бол тэдний хувьд шинэ амжилт. Энэ өдөр "Хаан" Жэймс 32 оноо аван ,хамтрагч К.Бош 20 оноо нэмэрлэжээ. Удаан хугацаанд гэмтэлтэй байсан Д.Уэйд формондоо сайн орж буй бололтой. Тэрээр багтаа 15 оноогоор туслан , холбон тоглогчийнхоо үүргийг онц биелүүлэв. Эсрэг багаас төвийн тоглогч лидер А.Жефферсон болон довтлогч М.Кидд-Гилчрист нар маш сайн тоглосон боловч туршлага дутлаа. Тэд хамтдаа 40 оноо цуглуулж, 23 удаа самбарт ноёрхжээ. Мөн хамгаалагч Ж.Хендэрсон, К.Валкер нар хамтдаа 31 оноо авсан байна. Майамийн "Их гурвал" дараагийн шатанд гарах нь бараг тодорхой ба гол тулаанаа Индианатай хийнэ гэж спортын тоймчид онцолж байгаа юм. Тэдний дараагийн тулаан Шарлотта хотноо болно.