m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 06:29
48
Л.Эрдэнэчимэг гишүүн ихэд бухимдав

УИХ-ын өнөөдрийн  чуулганы нэгдсэн хуралдаанаар О.Баасанхүү гишүүний өргөн барьсан  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд Тамхины тухай хууль нь анхнаасаа ашиг сонирхолын зөрчилтэй байсан. Хэт хатуудсан зарим заалт нь хэн нэгний бизнес ч байж мэднэ гэх утга бүхий санал гаргасанд Л.Эрдэнэчимэг гишүүн ихэд бухимдаж  "Энэ тамхины хяналтын тухай хууль бол надтай салшгүй холбоотой.  Зарим гишүүд намайг өөрийнхөө бизнесийг явуулж тамхинаас гаргах наалт зарахын тулд хууль боловсруулсан гээд байна. Манай улс тамхины суурь конвенцид нэгдэн орсон. Энэ үүргийнхээ дагуу тус хуулийг санаачилсан. Түүнээс биш  "Монос" группийн үйл ажиллагаатай ямар ч хамаагүй" хэмээн ихэд уурсаж байлаа.