m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.29 08:48
203
Өглөөний цай уугаагүй учраас таргалаад байна уу

Өглөөний цайгаа уухгүй ажил, сургуульдаа явах нь жин хасагдах арга биш, харин нэмэгдэхэд хүргэдэг байна. Америкт хийсэн нэгэн судалгаагаар, өглөөний цайгаа уудаггүй хүмүүс тос ихтэй, тэжээллэг бус хоол иддэг хүмүүсээс өөх, таргалалтаараа ялгаагүй байдаг гэнэ. Учир нь бүх хоол хүнс калориас бүрддэг. Калори нь энергийн нэгдлийг тодорхойлдог. Таны бие идсэн хоолоо энерги болгон хувиргахдаа “бодисын солилцоо” хэмээх процессыг ашигладаг. Энерги болж хувираагүй хоол хүнс нь таны биед өөх болон хуримтлагддаг. Бодисын солилцоо нь удаан явагддаг хүн калорийг удаан хайлуулах бөгөөд ийм хүний бие махбоди идсэн бүх калориа ашигладаггүй учраас үлдсэн калори нь өөх болон хуримтлагддаг аж. Тиймээс өдөр бүр өглөөний цайндаа тэжээллэг хүнс хэрэглэнэ гэдэг нь машины хөдөлгүүр асаахтай адил гэнэ. Өөрөөр хэлбэл, биеийнхээ бодисын солилцоог сэргээнэ гэсэн үг.

Учир нь өглөөний цайгаа уухгүй явах нь зогсонги байсан бодисын солилцоогоо үл сэргээгээд зогсохгүй, бүр удаашруулахад хүргэдэг байна. Тэгэхээр өглөөний цайндаа юу идэж уувал зохих вэ гэвэл жимс жимсгэнэ, үр тариаг бүтнээр нь хэрэглэсэн бүтээгдэхүүн, тухайлбал хүүхдийн будаа, овъёосны бэлдмэл, шар будаа, хар гурилаар хийсэн талх зэргийг хэрэглэх нь зохимжтой. Эдгээр бүтээгдэхүүн нь хамгийн сайн өглөөний зоог юм байна.