m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 06:50
91
Чөлөөтийн бөхчүүд гараагаа амжилттай эхлүүллээ

Казахстан улсын нийслэл Астана хотноо болж буй чөлөөт болон сонгомол барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай таван бөх дэвжээнд гарснаас бүгд медалийн төлөө барилдаж эрэгтэй 57 кг-д Д.Цогтбаатар, 125 кг-д ОУХМ Н.Золбоо, эмэгтэй 58 кг-д спортын мастер Б.Шоовдор нар мөнгөн медалийн эзэд боллоо. Харин 65 кг-д Б.Батмагнай Казахстаны бөх ДАШТ-ний хүрэл медальт, Азийн аварга Даурен Жумагазиевийг, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн БНСУ-ын бөхийг тус тус цэвэр ялж хүрэл медаль хүртжээ. Б.Батмагнай, Н.Золбоо, Б.Шоовдор нар гуравдугаар сард болсон “Mongolian Open” олон улсын тэмцээнд түрүүлсэн юм. Манай бөхчүүд ийнхүү гараагаа амжилттай эхлүүлсэн ба өнөөдөр Астанагийн дэвжээнд эрэгтэй 61 кг-д спортын мастер Н.Лхамгармаа, 70 кг-д ОУХМ Б.Батзориг, 74 кг-д ОУХМ П.Өнөрбат, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл нар барилдана.