m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 06:58
110
Барилга дээрээс дахиад л төмөр унаж хүүхэд гэмтээлээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Модны хоёрын зам дагуу байрлах "Аморе" зочид буудлын өргөтгөлийн барилгаас төмөр унаж хүүхэд гэмтээсэн хэрэг дөнгөж сая гарчээ. Найман настай охин хичээлээ тараад ээжтэйгээ явж байсан гэж ослыг харсан иргэд хэлж байна. Тус зочид буудал 100 хувийн БНСУ-ын хөрөнгө оруулалттай юм. Өнгөрсөн жилээс өргөтгөл хийж өдгөө 15 давхар барилга бариад байгаа. Хэргийн талаарх дуудлага Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэст ирсэн юм байна.

Цагдаагийнхан хэргийн газар ажиллаж байгаа бөгөөд эхний мэдүүлгийг барилга хариуцсан инженерээс авчээ. Охиныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн тархинд оёдол тавьжээ.Биеийн байдал нь сайнгүй байгаа талаар эмч нар нь хэлэв. Манай сурвалжлах хэсэг дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.