m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 07:03
60
НҮБ Интернэтийг хянах хэрэгтэй гэв

ОХУ-ын Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн сайд Николай Никифоров “НҮБ олон улсын интернэтийн орчныг хянах алба байгуулах хэрэгтэй” хэмээн өчигдөр твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрбээр үргэлжлүүлэн:

Одоогийн байгаа интернетийн хууль нь хямралаас өөр юунд ч хүргэхгүй байна. Улс орны удирдагчид хоорондоо сайхан харилцаатай байхад энэ нь муугаар нөлөөлж байна. Бид олон талт интернэтийн удирдлагатай болоод бүх талууд үүргээ хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй юм. Би Засгийн газар нь интернэтийг хянахад гол үүргийг гүйцэтгэж болно гэж бодож байна. Яагаад гэвэл энэ бол олон улсын хуулийн тухай асуудал юм. Бид бүс нутгийн, үндэсний, олон улсын хэмжээнд интернэтийн хяналт муу байгаад санаа зовж байна. Тиймээс НҮБ-д энэ талаар сануулж, олон улсын интернэт, хэвлэл мэдээлэлд зохицуулалт хийх хэрэгтэй” гэсэн байна. Мөн тэрбээр Олон улсын харилцаа холбоо зохицуулах хороо энэ үүргийг гүйцэтгэж болох юм гэжээ.

Г.Төгөлдөр