m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.30 02:50
60
Анхны цаснаар 651 машин мөргөлджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн замын цагдаагийн газарт зам тээврийн осол гэмтлийн 770 дуудлага мэдээлэл иргэдээс ирүүлсний 651 тохиолдол нь хоёр машин хоорондоо мөргөлдсөн дуудлага бол 18 зам тээврийн хэргийн улмаас 19 хүн гэмтэж, нэг хүний амь нас үрэгдсэн осол бүртгэгдсэн байна.

651 тохиолдол нь хоёр машин хоорондоо мөргөлдсөн дуудлага байжээ

Энэ тоон үзүүлэлтүүд нь энгийн өдрүүдийнхтэй харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Замын цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа тул өвлөөс урьтаж жолооч та өвлийн дугуйгаа сольж тавих, автомашиныхаа өвлийн бэлтгэлийг ханган ажиллах талаар анхаарна уу.